НУУРЫН МАНДАЛД УРГАДАГ "БӨЛБӨӨ" ЦЭЦЭГ ЭРС БАГАСЧЭЭ
2018-05-26 23:04:36, 2007

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвөөс чанх хойш 45 км орчим зайд Ходон голын хойд хөндийд цэнгэг устай жижигхэн нуур байдаг. Түүнийг нутгийн иргэд "Цэцэгт нуур" гэж ихэвчлэн нэрлэдэг бөгөөд сүүлийн үед нуурын мандалд ургадаг "Бөлбөө" цэцгийн тоо эрс багасчээ.
Нуурын урт өргөн 0,5 км орчим бөгөөд нуурын ус эзлэх талбай 2,5 км, ус нь тийм гүн биш эрэг орчим 1-1,5 метр юм. Тус нуур гадагш дотогш урсгалгүй. Ойрын дулааралтаас усны түвшин доошилсноос цэцгийн тоо эрс цөөрчээ.
Нууранд ургадаг "Бөлбөө" цэцэг нь нуурын эрэг орчмын болон гүехэн хэсэгт ургадаг. Нуурын ёроолоос 0,8- 1,1 метр өндөр урган нуурын мандал дээр үзүүрийн цэцэгтэй хэсэг гарахад том ногоон навчууд нар мандахад дэлбээлж дотроос нь хурц тод өнгийн ягаан, цагаан цэцэг гардаг гэнэ. Үүнийг харахад нуурын усан мандалд том далбагар ногоон навч дэвсэж, дээр өнгийн цэцэг тавьсан юм шиг үнэхээр сэтгэл бахдам үзэсгэлэнтэй байдаг бөгөөд "Бөлбөө" цэцэг өглөө бүр дэлбээгээ нээж орой бүр хумидаг бөгөөд сүүлийн үед байгаль дэлхийн энэ өвөрмөц сонин бүтээлийг үзэхээр гадаад дотоодын жуулчид ихээр ирдэг болжээ.



НУУРЫН МАНДАЛД УРГАДАГ "БӨЛБӨӨ" ЦЭЦЭГ ЭРС БАГАСЧЭЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0