Хөвсгөл аймгийн Музей Олон улсын Музейн өдрийг тохиолдуулан ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ховор үзмэрийн сан хөмрөгөө танилцуулж байна.
Тухайлбал Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг нутаг "Алтгана" гэдэг газраас олдсон 52 кг 500 гр жинтэй "Солир" тус музейд хадгалагдаж байна. Тус "Солир"-ыг Түнэл сумын иргэн С.Гэндэнжав 1956 онд Музейд авчирч өгчээ. "Солир"-ыг эрдэм шинжилгээний хүрээлэнд шинжлүүлэхэд төмөр "Солир" болох нь тогтоогдсон гэдгийг Музейн Эрдэм шинжилгээний ажилтан М.Одмаа танилцуулж байлаа.
Гариг хоорондын орон зайд янз бүрийн нас бүхий элдэв төрлийн тоос, шороо, том жижиг хатуу биетүүд оршдог. Дэлхийн гадарга тоосны ширхэгээс хэдэн кг жин татах чулуу хүртэлх янз бүрийн хэмжээтэй сансрын биетээр байнга "бөмбөгдүүлж" байдаг. Эдгээр биетүүд нь дэлхийн хийн мандалд цагт 60,000 км ба түүнээс ч их хурдтайгаар орж ирэн агаарын үрэлтийн улмаас хайлж шатдаг байна. Шатаж дуусалгүйгээр дэлхийн гадарга дээр унаж ирэх биетийг солир гэдэг аж. Монголд солир унаж байсан мэдээ олон байдаг гэнэ. Тухайлбал 1933 онд Өмнөговь аймагт Ноён Богд, Говь-Алтайд Аж Богд 582 кг жинтэй зэрэг солир унаж байжээ. Хамгийн том нь Ховд аймгийн Булган сумын нутаг дахь 20 тн Мөнгөн дөш солир унаж байсан ажээ.
ХӨВСГӨЛИЙН МУЗЕЙД 52,5 КГ ЖИНТЭЙ СОЛИР ХАДГАЛАГДАЖ БАЙНА |
|
Сэтгэгдэл бичих