МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ЧУЛУУН СОЁМБО ХӨВСГӨЛИЙН ЧАНДМАНЬ-ӨНДӨР СУМАНД БИЙ
2018-06-14 16:13:57, 798
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төвөөс баруун урагш 18 километр зайд, Цэгэрийн голын хойд Балжирлхүндэв уулын нар ээсэн энгэрт өндөр нь 56 метр, өргөн нь 21 метр гурван өнгийн чулуугаар бүтээсэн Монголын хамгийн том чулуун Соёмбо бий.
 
Одоогоос 300 орчим жилийн тэртээ Аригийн хүрээнд сууж, лам болоод хожим өөрийн дуган бүтээж, олон шавьтай болсон нутаг усандаа улаан Дүвчин хэмээн хүндлэгдэж явсан Цэнд-Аюуш буюу Аюуш лам шавь нарынхаа хамтаар бүтээжээ. Соёмбыг Норовбадраа буюу Чандмань хүрээнд байрлуулж, гадна хэсгийг улаан, хөх чулуугаар доторх хэсгийг Аригийн голын цагаан чулууг газарт шигтгэн хийжээ. Чулууг үхэр тэргээр зөөсөн гэдэг.
Улаан Дүвчин Аюуш лам Соёмбын ойролцоо дугандаа шавь нарын хамт ном хурж буян үйлдэж байсан бөгөөд түүнийг насан өөд болоход шавь нар нь Соёмбоны доод талд чандруу болгон бунхалсан гэсэн яриа нутгийн иргэдийн дунд байдаг ажээ.
Б.Гантуяа   


МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ЧУЛУУН СОЁМБО ХӨВСГӨЛИЙН ЧАНДМАНЬ-ӨНДӨР СУМАНД БИЙ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0