Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ерөнхий боловсролын сургууль хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх Итгэл төвийг байгуулжээ. Насан туршийн боловсролын төвд нэг өрөөг иж бүрэн тохижуулж “Итгэлтэй утас 8870-7832” дугаарыг нээн ажилуулж эхэлсэн байна. Тус аймаг 2019 оныг Хүүхэд өрх гэр бүлийг дэмжих жил болгон зарласан. Нэрлэсэн жилийн хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар хүүхэд багачуудын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдээ сонсох “Хүүхэд итгэлийн харц” аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд орон нутгаас анх удаа Бүрэнтогтох сумын сургуулийн хамт олон хүүхдээ сонсч, шаардлагатай үед хамгааллын үйлчилгээ үзүүлэх орчинг бий болгоод байгаа ажээ.
Б.Туяа
Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх төв байгуулжээ |
|
Сэтгэгдэл бичих