Хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгодог болжээ
2019-10-30 16:46:41, 1274
Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга энэ сараас эхлэн хүүхдийнх нь төрсөн өдөр тохиосон ажилчиддаа цалинтай чөлөө олгодог болжээ.“Энэ нь хүүхдийн язгуур эрхийг эн түрүүнд хангахыг эрхэмлэж, тэдний өмнө хүлээх эцэг, эх асран хамгаалагчдын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, гэр бүл, хүүхдэдээ цаг гаргахад дэмжлэг үзүүлэх, нийгмийн баталгааг нь дэмжих зорилготой. Тус аймаг 2019 оныг “Өрх гэр бүлийн хөгжил хүүхэд хамгааллыг дэмжих жил” болгон зарласан юм. Нэрлэсэн жилийн хүрээнд ажилтан, албан хаагчдын хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгодог гэр бүлд ээлтэй шийдвэрийг олон байгууллага гаргаасай гэж уриалж байна” гэдгийг Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр хэлж байлаа.
Б.Ганаа


Хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгодог болжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0