“Уран дөш” зусланг сэргээн засварлах ажилд идэвхтэй оролцохыг уриалав
2019-06-20 19:36:53, 901
Хөвсгөл аймгийн Засаг даргын санаачилгаар "Уран дөш" зусланг сэргээн засварлах, хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх “Хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүтээцгээе” аян өрнөж байна.Тус аянд агентлаг, байгууллагууд идэвхтэй оролцож зусланг бүлэг бүлгээр нь хуваан авч засаж тохижуулж байгаа бөгөөд сэргээн засварлах тохижуулах ажил 52,1 хувьтай байна. Хөвсгөлчүүдийг хүүхдийн төлөө ЗА гэж хэлэн “Уран дөш” зусланг сэргээн засварлах ажилд идэвхтэй оролцохыг Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хүүхдийн элч Л.Ганболд  уриалж байлаа. Хүүхдийн “Уран дөш” зусланг 1980 онд байгуулсанаас хойш өнөөдрийг хүртэл их засвар хийгээгүйн улмаас хүүхэд ая тухтай амрахад олон асуудал тулгамддаг болжээ. Иймээс аймгийн хэмжээнд төрийн байгууллага, хувийн хэвшил бүгд нэгдэн өөрсдийн хандив дэмжлэгээр зусланг иж бүрэн засварлах ажил өрнөсөөр байна. Аяны хүрээнд 281,2 сая төгрөгөөр 23 ажлыг хийж гүйцэтгэхээс 12 ажил хийсэн байна. "Уран дөш" зуслан нь энэ жил 39 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд жилдээ 1200 гаруй хүүхэд багачууд амардаг ажээ.
 
Б.Ганаа


“Уран дөш” зусланг сэргээн засварлах ажилд идэвхтэй оролцохыг уриалав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0