Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Өрх гэр бүлийг дэмжих” нэрлэсэн жилийн хүрээнд өрх гэр бүлд тулгарч буй асуудлыг газар дээр нь сонсч шийдвэрлэх зорилтын хүрээнд "Аз жаргалтай гэр бүл" хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг Мөрөн сумын багуудад хүргэж байна. Мөрөн сумын иргэд тусгайлан тоноглогдсон автобус зогссон цэгүүдэд очиж, хууль, эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө, эрүүл мэндийн үйлчилгээ авч болох бөгөөд гэр бүлдээ тулгарч буй аливаа асуудлаар санал бодлоо хүргэх, шийдвэрлүүлэх боломжтой юм.
Өрх гэр бүлд тулгамддаг олон асуудал байдаг боловч хаана хандахаа мэддэггүй. Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ нь цаг үеэ олсон алслагдсан багийн иргэдэд маш их хэрэгтэй үйлчилгээ байна гэдгийг иргэд хэлж байв. Энэ үеэр хууль эрх зүйн тухай болон сэтгэл судлаачаас мэдээлэл зөвлөгөөг иргэд хамгийн их авч байлаа.
Б.Ганаа
Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг хүргэж байна |
|
Сэтгэгдэл бичих