“Хүүхэд хамгаалал-Өрхийн хөгжлийг дэмжих” нэрлэсэн жилийн хүрээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Хөвсгөл аймгийн Засаг дарга, хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, хүүхдийн элч Л.Ганболдын нэрэмжит “Миний гэр бүл миний бахархал” сэдэвт дурсамж бичвэрийн уралдааныг Хөвсгөл аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, Хөвсгөлийн өнгө сайт хамтран зохион байгуулж Мөрөн сум, Тосонцэнгэл сум, Алаг-Эрдэн сумын 50 гаруй сурагчид оролцов. Шилдэг захидлуудыг “Хөвсгөлийн өнгө” сайтаар олон нийтэд хүргэж Эх үрсийн баярын өдөр шагналыг нь гаруулан өглөө.
Бага насны ангилал
1.Эрдмийн далай цогцолбор сургуулийн 5а ангийн сурагч Н.Хонгорзул
2.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ЕБС-ийн 4а ангийн сурагч Н.Мягмардорж
3. Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 3в ангийн сурагч О.Ням-Эрдэнэ
Дунд насны ангилал
1.“Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 8 а ангийн сурагч Батмөнхийн Батзориг
2. Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 8а ангийн сурагч Б.Доржханд
3. Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 7Г ангийн сурагч Б.Мягмар
Ахлах насны ангилал
1. Хөвсгөл Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 11б ангийн сурагч Б. Сүхбат
2.Хөвсгөл аймагТосонцэнгэл сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Б.Жавхлан
3. “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 10а ангийн сурагч Г.Энхзул
нар шалгарч тэргүүн байранд орсон сурагчид “Найрамдал” зусланд амрах эрх, дэд байрт шалгарсан сурагчид “Уран дөш” зусланд амрах эрх, гуравт орсон сурагчид мөнгөн шагналын эзэд боллоо.
Б.Туяа
“Миний гэр бүл миний бахархал “захидлын уралдаанд 50 гаруй сурагчид оролцов |
|
Сэтгэгдэл бичих