Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас ном уншиж байгаа хүүхдийн суурь үнэлгээг аймгийн хэмжээнд анги, бүлэг, сургуулийн хэмжээнд анх удаа хийж, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга зүйгээ боловсруулах зорилгоор хамгийн хурдан уншигч хүүхдийг тодруулжээ. Тус аймгийн Шинэ-Идэр сумын сургуулийн 8б ангийн сурагч Б.Сугармаа 1 минутад 351 үгийг уншиж хамгийн хурдан уншигч хүүхдээр тодорчээ. Аймгийн төвийн 9 сургуулийн 18 сурагчийг Боловсрол соёл урлагийн газарт, 23 сумын сурагчдаас Zoom программ ашиглан хурдан уншлагыг цахим хэлбэрээр явуулж дүнг нэгтгэсэн байна.Энэхүү ажил нь Хөвсгөл аймгийн сурагчдын ном унших дундаж хурдыг тогтоохоос гадна, буруу арга зүйгээр ном уншсан хүүхдийн хэл ярианд ямар өөрчлөлт ордог, ном унших арга зүйг түгээн дэлгэрүүлэхэд анхаарах шаардлагатай байгаа асуудал зэрэг дүгнэлт зөвлөмжийг Боловсролын газраас сургуулиудад хүргүүлэх ажээ.
Б.Ганаа
Шинэ-Идэр сумын сурагч Б.Сугармаа хамгийн хурдан уншигч хүүхдээр тодорчээ |
|
Сэтгэгдэл бичих