Хүүхдүүд үлгэрийн номны үзэсгэлэнг хамгийн их сонирхож байв
2019-06-03 12:58:26, 890
Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас Эх үрсийн баярын өдөр хүүхэд багачуудын унших дуртай ном болон үлгэрийн номны үзэсгэлэнг гаргасан нь хүүхдийн сонирхлыг хамгийн их татсан үйл ажиллагаа боллоо. 
 
Энэ үеэр аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Улаан малгайт” хүүхдийн таягт жүжгийг үнэ төлбөргүй тоглож, Орон нутаг судлах музей фото үзмэр гаргаж хүүхдийн хүсэл мөрөөдөл, гоо зүй, танин мэдэхүй, хүмүүжилд нийцсэн цогц үйлчилгээг нэг дороос хүргэлээ.
 
 
Анх удаа ийнхүү соёл урлагийн салбарын хамт олон нэгдэж хүүхдүүдийг урлагаар дамжуулан ном, үлгэрт нөхөрлүүлэх, ”Улаан малгайт” жүжгийн дүрүүдээс олон зүйлийг олж таних, багачуудын хүсэл мөрөөдлийх нь онцлогт тохируулан ёс суртахууны хүмүүжил олгохыг зорьсон нь хүүхэд багачуудын хүсэл сонирхолд нийцсэн  үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.
Б.Гантуяа 


Хүүхдүүд үлгэрийн номны үзэсгэлэнг хамгийн их сонирхож байв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0