Хүүхдийн баяраар Мөрөн сумын алслагдсан багуудад автобус үнэгүй үйлчилнэ
2019-05-31 01:59:33, 1198
Хөвсгөл аймагт Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр буюу 6 дугаар сарын нэгэнд Мөрөн хотын төв замд автомашины хөдөлгөөнийг хориглох бөгөөд  Мөрөн сумын 10, 13, 14 зэрэг алслагдсан багуудад хүүхдийн 2 автобус бүтэн өдрийн турш үнэ төлбөргүй үйлчилнэ.
Баярын арга хэмжээ өглөөний 10 цагаас Хотгойдын баатар Чингүнжавын талбайд "Аз жаргалтай гэр бүл" уриан дор эхлэх юм.  Энэ үеэр аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид болон сургууль цэцэрлэгийн хүүхэд багачуудын урлагийн тоглолт, шагнал гардуулах арга хэмжээ, Дэлхийн сүүний өдрийн хүрээнд “Танин мэдэхүйн өдөрлөг”, “Зөв тусгал” хүүхэд хамгааллын хөдөлгөөнд эцэг эхчүүдийг нэгтгэх арга хэмжээ, хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрийг тогтвортой хөгжүүлэх, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг хүүхэд, өсвөр үе, залуу үед төлөвшүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдаа шинээр төрсөн хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээнүүд тус тус зохион байгуулагдана. Тус баярыг хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн хамтын оролцоог хөгжүүлж, тэдний чөлөөт цагийн үр нөлөөг хангах, төрөлх нутаг орон түүх соёлоороо бахархах үзэл сэтгэлгээг төлөвшүүлэх, хүүхдийн сайн сайхны төлөөх үйлсэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх ажээ.
Б.Ганаа
 


Хүүхдийн баяраар Мөрөн сумын алслагдсан багуудад автобус үнэгүй үйлчилнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0