Хөвсгөл аймагт Японы Жайка олон улсын байгууллагаас "Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллыг сайжруулах” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа. Тус төсөл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлж эрт илрүүлэх, эдгээр хүүхэдтэй ажиллах төрийн болон төрийн бус байгууллагын боловсон хүчнийг чадваржуулахад нэг том боломжийг бий болгож өгсөн байна. Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульд хамруулахад дэмжлэг үзүүлэх зөвлөлтэй болсон, 18-36 сартай хүүхдийн үзлэгийг тогтмол явуулж хэвшсэн, Мөрөн сумын Титэм, Ирээдүй 21-р зуун сургуулийг төсөл хэрэгжүүлэгчээр сонгон сургуулийн багш нарыг чадваржуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажилласан зэрэг олон үр дүн гарчээ. Мөн дээрх хоёр сургуулийн сайн жишээг бусад сургууль, цэцэрлэгийн багш нарт түгээх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрхэн хүлээн авах, хэрхэн ажиллах аргачлалд сургасан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдийг чадваржуулж, комиссын үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлсэн, портеж эрт боловсролын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тулгамдаж байгаа асуудлыг төрийн байгууллагууд хамтран хэрхэн шийдвэрлэх кэйс хэлэлцүүлэг тогтмол хугацаанд зохион байгуулдаг болжээ.
Б.Туяа
Төсөл хэрэгжсэнээр олон үр дүнд хүрчээ |
|
Сэтгэгдэл бичих