Миний гэр бүл “Хайрын уурхай” юм
2019-05-26 20:49:14, 2233
Сайн байцгаана уу? Энэ өдрийн халуун мэндийг хүргэе. Бүгд л гэр бүл гэж юу болохыг мэднэ. Харин эцэг эх болоогүй л бол яг л өөр хүний амьдралаар амьдарч буй мэт санагдахгүй ажээ. Учир нь тэдний бие ургамал шиг нүүрстөрөгчийг задалж хүчилтөрөгчийг үүсгэж фотосинтез явуулдаг. Энэ нь эцэг эх хоёр хүн энхрий бяцхан үр хүүхэдтэй болоод түүнийхээ төлөө бусдаас дутаахааргүй амьдрах гэсэн утгатай юм.
Манай гэрт таван тив байдаг. Та гайхаж байна уу? Учир нь энэхэн хорвоо ертөнцөд таван тив багтдаг шиг манай гэр бүлд аав, ээж, хоёр дүү мөн би багтдаг. Дэлхий өвс ургамалыг ургуулж амьд биеүдийг тэтгэдэг бол манай гэр бүл хайрыг ургуулж бие биендээ энэрэнгүй сэтгэлээр тусалдаг. Яг л хайрын уурхай шиг. Энэ үнэхээр гайхалтай биш гэж үү?
 
Манай аав бага байхдаа анх удаа Мөрөнд орж ирээд ингэж хэлсэн гэдэг “ гэрэл харчихаад-энэ ямар аймар тод лаа вэ? , хөлдөөгч харчихаад-энэ ямар сонин дугардаг авдар вэ?” гэж ярихыг нь бид нар сонсчихоод өдөржин бие биендээ ярьж инээлдсэн. Тэгэхэд үнэхээр хөгжилтэй байж билээ.
Зуны улирал маш гэгээлэг, хөгжилтэй. Харин өвлийн улирал бүүдгэр, намуухан байдаг. Энэ бол хүний сэтгэл юм. Гэр бүлийн гишүүн бүр хором мөч бүрийг үнэ цэнэтэйгээр өнгөрүүлж чадвал хайрын уурхай хаалга үүдээ нээх цаг боллоо л гэсэн үг. Амьдрал хэтэрхий чихэрлэг тул хүүхдүүд бидний амьдралын амтыг тохируулж байдаг хүмүүс бол ачит аав ээж хоёр минь юм шүү.
 
Хөвсгөл аймаг, Мөрөн сум,Үндэсний лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургууль 10а ангийн сурагч Б.Үүрийнтуяана
 
 
 


Миний гэр бүл “Хайрын уурхай” юм

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-29 18:01:03
    ??: Амжилт Үүрээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-29 15:52:17
    Зочин: Hoorhon bichjee.mundag duudee amjilt husiy
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-28 02:04:50
    Зочин: Амжилт хичээнгүй шавьдаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-27 22:09:17
    Зочин: uneheer huurhun ymaa amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-27 13:29:45
    ?????????? : Эрхэм шавьдаа амжилт хүсье.