Намайг Цэлмүүн гэдэг. Би хоёр дугаар ангид сурдаг. Би аав ээж эгч дүүтэйгээ амьдардаг. Миний хамгийн том бахархал бол миний гэр бүл. Би гэр бүлдээ хайртай. Бид өнгөрсөн жил аавынхаа төрсөн нутгаар аялсан. Үнэхээр хөгжилтэй байсан. Бид аавынхаа өсөж торнисон газар жимсэнд явж байтал бяцхан дүү минь ууланд анх хөлд орон алхаж эхэлсэн. Бид маш их баярласан. Тэр бол манай гэр бүлийн аз жаргал бахархалын нэг байсан.
Аав минь төрсөн газар нутаг ус ахан дүүсээ танилцуулж өгсөн. Байгалийн сайхан үзэсгэлэнт газраар аялаж Завхан аймгаар орж үзлээ. Аавын маань нутаг үнэхээр үзэсгэлэнтай байлаа. Гэр бүлээрээ аялах маш гоё байсан. Энэ жил ч мөн аялана гэж бодож байгаа.
Үндэсний лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургууль 2д ангийн сурагч Б.Цэлмүүн
Жимсэнд явж байтал бяцхан дүү минь ууланд анх хөлд орон алхаж эхэлсэн |
|
Сэтгэгдэл бичих