Би балчир байлаа. Зуны сар гарчихсан байхад манайх гэдэг айл өвөлжөөндөө суусаар. Урдуур нь Эрчмийн нуруу сүндэрлэж араар нь Амгайн уулс нөмөрлөнө. Тэр хоёрыг зааглаж Дэлгэрмөрөн урсана. Дэлгэр мөрөн цөн түрснээс хойш мотоцикл ирэх боломжгүй тийм л бөглүү газар даа. Эмээл авдаг нэртэй их өндөр хадан хясаагаар унаагаа орхин нааш давж ирэхдээ нарийхан жим уруудаж жижиг хайргатай цуг урсаад мод хаднаас чангааж зогсох нь эрсдэлтэй ч гэсэн зугаатай.
Нэгэн өдөр манайх нүүх боллоо. Ээж маань хөл хүнд дүү бид хоёр л аавд тусална. Ачаалж дуусан хөдөлж, гол гарах замдаа машин эвдэрээд зогсчихов.Эхэндээ айж байсан ч аав минь байсан учраас уснаас гарна гэдэгт бид итгэлтэй байлаа. Голын цаадах айл руу очиж трактортай хүн гуйж ирээд машинаа гаргаж засаад цааш хөдлөв. Зам дөхөх тусам айлын бараа тодорч сэтгэл баясгана. Өгсөж яваад хүргэн ахынд саатан цай уух зуур удаан уулзаагүй үеэлүүдтэйгээ наадаж, хүсэн хүлээсэн мөрөөдөл минь биелэлээ. Гэтэл гэнэт хүмүүс шуугилдаж эхлэв. Учир нь ээж төрөх гээд аав яаран давхиж хаанаас ч юм эх барих хүн олоод ирлээ. Төд удалгүй гуравдахь дүү маань дуу хадаан төрлөө. Ингэж хайртай дүү минь нүүдэл дундаа мэндэлж, бидний аз жаргал хөвөрсөөр
Надад үлдсэн нандин дурсамжууд дотроос хамгийн сайхан нь байдаг юм. Би гэр бүлдээ хайртай.
Хөвсгөл Тосонцэнгэл сумын ЕБС-ийн
11б ангийн сурагч Б. Сүхбат
Хайртай дүү минь нүүдэл дундаа мэндэлж билээ |
|
Сэтгэгдэл бичих