Аав, ээжтэйгээ хамт байх миний аз жаргал
2019-05-25 00:30:49, 2196
Отгон дүү минь гурван нас арай хүрээгүй байхдаа аавыг хөдөөнөөс төвийн гэртээ хонохоор иртэл хонины мөлжчихсөн эрүүний ясыг гар буу шиг бариад нөгөө өрөөний хаалгаар сэмээрхэн цухуйчихсан буудахаар хараалж байлаа.
“Хөөе яах гэж байгаа юм бэ?” гэтэл “Энэ хүнийг буудчихъя” гэдэг байгаа. 
Яагаад? гэтэл: “Энэ хүнийг  би танихгүй” гэж билээ. Гэтэл ээж “Аавыгаа мэдэхгүй өсөж байгаа юм байна. Гэр бүлээ улам ойртуулахгүй бол болохгүйнээ” гээд аль болох хамтдаа байж зун болгон удаан хугацаагаар аялдаг болсон.
Дөрвөн хүүхэдтэй айл гэдэг олон ам бүлтэйдээ орно. Аав маань малчин хүн болохоор манайх хөдөө ,төвд хоёр гэртэй бөгөөд хичээл сургалттай үед ээж бид хоёр гурван дүүгийн хамт сургуульдаа явахаар сумын төвийн гэрээ зорьдог. Сурах зүйл их тул бид бүтэн ам бүлээрээ нэгэн ширээний ард тухалдаггүй. Хагас бүтэн сайн өдрийн амралтаар аавынхаа малын ажилд туслахаар  хөдөөгөө зорих сайхан. Энэ үед  дүү нарын минь нүд гэрэлтэн , хөл нь газар хүрэхгүй баяр хөөртэйгээр аавдаа очдог. Үүнийг харахыг би тэсэн ядан хүлээнэ. Би тэднийхээ өнгөрсөн долоо хоногт тохиолдсон хөгжилтэй зүйлээ хуваалцан ,аз жаргалтай байхыг нь харах үнэхээр дуртай. Гэр бүлийн аз жаргал гэдгийг жаргалтай мөчүүдийн сувдан хэлхээг хамтдаа хэлхэлцэх гэж би боддог.
Ээж, ааваасаа түр салах нь бас бидэнд гунигтай байдаг. Хүүхэд бүр элэг бүтэн байгаасай гэж би хүсдэг.
Хөвсгөл аймагТосонцэнгэл сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Б.Жавхлан 
 


Аав, ээжтэйгээ хамт байх миний аз жаргал

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 21
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-30 16:28:11
    ??????: Сайн хүн болоорой миний дүү. Гэр бүл гэдэг удаан нэг гэрт хамт байхдаа биш хамт байх хугацаандаа биендээ тавьдаг анхаарал халамж хоорондоо ойлголцох биенээ хүндэтгэх хайрлах халамжлах холдох тусмаа үгүйлдэг анхаарлаа хандуулдаг байх сайхан. Мөн олон сайхан дурсамжийг хамт бүтээх нь л жинхэнэ гэр бүлийн аз жаргал. Байнга хамт байдаг ч хүүхдээ загнадаг хоорондоо муудалцдаг бол хэцүү ш дээ. Гэр бүл гэдгийн аз жаргалыг олонд хэдхээн өгүүлбэрээр ойлгуулж чадсан дүүд болон гэр бүлд нь сайн сайхныг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-30 11:58:56
    Ulziijargal: Amjilt husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-30 11:58:27
    Зочин: Amjilt husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-29 18:26:18
    Zochin: Amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-29 17:39:50
    Hi: Amjilt husey
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-29 16:13:32
    Mersuu: Amjilt husie.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-29 16:07:35
    C??????????: Амжилт хүсьё
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-29 13:57:38
    Зочин: Yasan huurhun ym be Amjilt husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-29 09:53:40
    Зочин: яасан хөөрхөн юум амжилт мундаг хүү байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-28 22:16:00
    Зочин: Дүүдээ амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-28 20:37:07
    ???????????: Амжилт хүсье. Тодхон дүрслэгдэж байна. Нүдэнд ч харагдаж байна шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-28 09:26:21
    Bagsh ni: Torolhin zihion bichih chadvartai sodon setgelgeetei shavidaa amjilt husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-27 19:58:32
    Зочин: амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-27 14:23:07
    Зочин: амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-27 14:08:02
    ???????: Ulger jishee ger bul
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-27 13:59:33
    ????: Neeree l. Hcheeldee yavaal amraltaaraa duu naraa harna hodoo garj geriin ajildaa tusaldag. Zarim huuhduudiig bodvol ih zavgui ur buteeltei bdag. Tiim bolhoor ch ger bul ineed bayar tsaligaj bdag bhaa.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-27 13:49:16
    ???????????: Амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-27 13:47:47
    blr: Aav eejdee tustai sain huu shuu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-27 06:08:46
    Jargal: Bayar hurgie sain bichne.Amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-27 05:36:26
    ?????: Амъдралд тохиолдсон явдлаа яг л байгаагаар нъ бичсэн ахдаа амжилт хүсъё
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-27 01:05:00
    ??: Амжилт хүсъе!