Манай гэр бүл эвтэй дөрвөн амьтан шиг аз жаргалтай амьдардаг
2019-05-24 23:27:11, 3386
Манай гэр бүл эвтэй 4 амьтан шиг аз жаргалтай байж чаддаг. Аав заан, ээж тагтаа, би сармагчин, дүү туулай.
Би жирийн нэгэн айлын ууган хүү 1 дүүтэй ээж, аав хоёртойгоо дөрөвүүлээ амьдардаг. Айлын том хүү болохоор миний үүрэг их, хариуцлага бас өндөр, бас үлгэр дуурайлалтай  ах нь байхыг хичээдэг. Би 2005 оны зуны сайхан нэгэн өдөр хайрт ээжийгээ 2,3 өдрийн турш өвтгөж байгаад 3 дахь өдөр нь ээж маань яаралтай  хагалгаанд орж намайг гаргасан гэдэг. Аав маань хүүгээ хармаар байна гээд эмч нараас гуйж байгаад ээж бид хоёрын хэвтэж байсан өрөөнд орж ирээд  намайг харсанаа үнсээд бас ээжийг үнсээд  нулимсаа арчаад гараад явчихсан гэдэг.
Энэ цаг мөчөөс эхлээд би аавыгаа аав болгож, ээжийгээ ээж болгож, манайх гэдэг  айлд бүл нэмсэн түүхтэй. Би айлын анхны хүүхэд болохоор эрх дураараа, хүссэн бүхнээ авахуулж, эрхэлж байтал 8 жилийн дараа дүү гарч би  ах болсон, тэгэнгүүт ээж аав  хоёрын надад тавих анхаарал  шууд суларсан.Би эхэндээ хэцүү  байсан, сүүлдээ  ээж маань ойлгуулж дассан. Одоо бол манай гэрт надгүй юм байхгүй би сармагчин шиг л их үүрэг гүйцэтгэнэ. Дүү бол одоохондоо туулай шиг, юмыг ухаарч амжаагүй насан дээр байгаа. Ээж маань бид хоёрт байнга хоёр л зүйлийг дандаа хэлдэг. 
  Нэгдүгээрт та 2 эрэгтэй хүүхдүүд учраас том болоод архи ууж тамхи татаж болохгүй.
 Хоёрдугаарт эмэгтэй хүнийг ээж шигээ  хайрлах хэрэгтэй бас хүнд сайн туслаж байх хэрэгтэй, одооны хүүхдүүд хүнд туслах нь байтугай,  янз янзын юм энд тэнд сонсож теливиз радиогоор харж, байгаа биз гээл тахиа шиг бараг л өглөө бүр хэлнэ. Энэ нь юутай ч үнэн гэж би боддог. Миний  аав архи ууж тамхи татдаггүй, бас ээжид, бид хоёрт анхаарал сайн тавьдаг, мөн  нэг их юм хэлэхгүй, зодож цохихгүй үнэхээр бахархмаар яг заан шиг тайван мундаг аав. Айлын хүүхдүүд ихэвчлэн ааваасаа айдаг харин бид 2 эсрэгээр ээжээсээ  илүү эмээнэ.Ээж бол заримдаа монгол хэл уран зохиолын багш шиг их юм ярина, заана зөвлөнө. Бас манай гэрийн дүрэм их хатуу орой гэртээ цугларсан бол 10 цаг хүртэл Pacebook орохгүй, утсаар оролдохгүй оролдсон хүн нь маргаашийн гэр янзлах, хоол хийх шийтгэлтэй. Бас амралтын хоёр өдрийн нэгэнд цэвэрлэгээгээ хийгээд нэгэнд нь хүн бүр дуртай зүйлээ хийж, гэр бүлээрээ хамт амарч зугаалж хамтдаа байх дүрэмтэй.Үүнийг ээж их зөрчиж хоол хийх, гэр цэвэрлэхэд оногдоно. Манай гэрийн ганц эмэгтэй учраас  хааяа ээжийгээ өрөвдөөд  аав бид хоёр юмыг нь хийж өгч туслаж, бонус, хөнгөлөлт үзүүлнэ. Ийм л гэр бүл болохоор би гэр бүлдээ хайртай. Тиймээ миний гэр бүл миний аз жаргал, миний бахархал юм. Хүү нь эрдэм номонд шамдан суралцаж эх орондоо хэрэгтэй сайн хүү болоод ээж аав хоёрынхоо ачийг заавал хариулна.  Аав, ээж, дүү гуравтаа гэр бүлдээ би маш их хайртай шүү. Том хүү чинь.
 
Үндэсний лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 
             8 а ангийн сурагч Батмөнхийн Батзориг
 


Манай гэр бүл эвтэй дөрвөн амьтан шиг аз жаргалтай амьдардаг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 27
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-29 06:00:48
    ???????????: Мундаг гоё бичсэн байна шүү аав ээждээ ачлалтай эрдэм номыг шимтэн суралцаж их үйлс бүтээх сайн хүн болоорой амжилт хүсье хөөрхөн дүүдээ өмөг түшигтээ сайн ах байдагийм шүү дандаа сайн сайрны төлөө тэмүүлэгч нэгэн байгаараа азжаргал эрүүл энхийг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-29 06:00:23
    ???????????: Мундаг гоё бичсэн байна шүү аав ээждээ ачлалтай эрдэм номыг шимтэн суралцаж их үйлс бүтээх сайн хүн болоорой амжилт хүсье хөөрхөн дүүдээ өмөг түшигтээ сайн ах байдагийм шүү дандаа сайн сайрны төлөө тэмүүлэгч нэгэн байгаараа азжаргал эрүүл энхийг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-27 09:53:30
    ?????? : Сайн хүү болоорой. Мундаг сайхан бичсэн байна. Аз жаргал хүсье та нартаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-26 14:28:26
    ??????: Мундаг хүүд улам их амжилтыг хүсье. Сүүлийн үеийн залуу гэр бүл ийм байх ёстой.Хүүхдийнхээ хүмүүжил тѳлѳвшилд ингэж л анхаарах хэрэгтэй.Монголын залуу гэр бүлүүдэд сайн сайхныг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-26 13:05:50
    Зочин: Ёстой мундаг юм аа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-26 07:26:29
    Sarandunai: Uhaalag mundag huud amjilt husie. Huurhun bultsgar Dagiimaa duugiinhee ger buld az jargal amjilt buhnii deediig husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 22:20:09
    ?????: улам их амжилт.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 19:26:02
    ?????????: манай батзориг чинь яасан мундаг бичдэг ухаалаг хүү вэ. багш нь бүр бахархаад баярлаад уйлаад уншлаа шүү дээ. ийм мундаг хүүг төрүүлж өсгөж хүмүүжүүлж байгаа хоёр найздаа эрүүл энх элэг бүтэн аз жаргал хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 15:25:01
    Зочин: Мундаг сайн хvv юмаа. Амжилт найзынхаа гэр бvлд сайн сайхныг хvсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 14:46:46
    ??: Батзоригоо сайн байна. Хөвөлмөрийн баатар Туваанжав гэж мундаг хүний үр сад шүүдээ. Амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 13:38:07
    Uyanga Bold: Ямар хѳѳрхѳн бичээ вэ ккк яг нүдэнд харагдаж бна.Сайхан гэр бүлд нь аз жаргалын дээдийг хүсье.Ухаантай мундаг хүүд нь амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 12:06:05
    Зочин: Мундаг юмаа. Хааяа гэр бүлийн дүрэм зөрчигч эмэгтэйд хөндлөнгийн нөлөөлөгч этгээдүүд байгаа. Мань мэтээс эхлээд хэхэхэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 10:42:49
    ?.???????????: Хѳѳрхѳн дүүдээ болон ингэж сайхан хүмүүжүүлсэн ах эгчдээ баяр хүргэе. Бахархмаар сайхан бичжээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 10:38:24
    Зочин: Мундаг дүүдээ амжилт хүсье гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 10:38:03
    Зочин: Мундаг дүүдээ амжилт хүсье гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 10:17:13
    ?????.: Хөөрхөн юм бэ. Ээж гэр бүлийн дүрмийг бага зөрчөөрэй, кккк.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 10:17:04
    ts.namjilmaa: Eh orondoo ehiig bvteeh enehen bieiig chin eej n torvvljee.uhaantau yvaarai geed uhaan ur hoyriig eejii aav n zaajee .hvsel moroodoldoo hvreh zam n hoorhon mundag dvvgees l shaltgaalna. Tiim uchraas l dvvgee gemjij bn .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 10:11:05
    Зочин: ymar mundag huu ve amjilt husie saihan ger bvl bn
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 09:54:39
    ?????: ямар хөөрхөн бичдэг юм бэ аз жаргал хүсье сайхан гэр бүл байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 09:40:04
    Зочин: ямар мундаг юм бэ? уншаад бүр хайр хүрээд уйллаа ш дээ охин мань та яагаад Бат-ирээдүйг хараад уйлаад байгаан гэнэ кккк та 4тѳѳ аз жаргал хүсье хархад л үнхээр сайхан гэр бүл харагдадаг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 09:37:25
    Od: Az japgal xvsie amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 09:26:48
    Od: Mundag Yuma bayp xvpgie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 09:07:46
    Ganaa Tuya: Mundag hvvd amjilt hvsie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 09:04:40
    ?????????: Мундаг хүүд амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 08:47:42
    ?????: Миний хүү мундаг байна амжилт хүсьё
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 08:46:39
    Зочин: Mundag hvvd amjilt hvsie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 08:25:15
    ?.???????????: Миний найз чин ёстой мундаг шүү