Манайх 5 ам бүлтэй. Миний аав ээж 2 Улаанбаатар хотын Багануур дүүрэгт хилийн 0252 дугаар ангид офицер. Бид гэр бүлээрээ цэвэр агаарт, байгалийн сайханд аялах дуртай. Өнгөрсөн жил бид Завхан аймгийн Их-Уул суманд очиж амрангаа жимс түүсэн. Манай гэр бүлд нэг хөгжилтэй дурсамж их байдаг. Нэг удаа би аав ээжийнхээ ажил дээр очлоо. Тэгсэн чинь аав цэргүүдийг хөлөө ол хөлөө ол гээд л дахин дахин хэлээд л байлаа. Гайхсандаа дараа нь ааваас та яагаад цэргүүдийн хөл байхад хөлөө ол хөлөө ол гээд байсан юм бэ гэтэл аав цэргүүдийг хөлөө нийлүүлж алхаарай гэсэн үг хэлээд ээжийн өрөөнд орж энэ тухай ярин бид элгээ хөштөл инээлдэж билээ.
Би аав ээж хоёроороо их бахархдаг. Аав минь цэргүүдэд хичээл заах нь, ээж минь цэргүүдийн аюулгүй байдлыг хангадагт маш их бахархдаг. Ирээдүйд би аав ээж шигээ цэргийн хүн болохыг хүсдэг. Эх орныхоо төлөө халуун амь бүлээн цусаа зориулж чадах эрэлхэг хилчин болно. Аав ээж 2 минь төрийнхөө сүлдтэй малгайгаа өмсөөд, дэлгэрэх төрийн хантаазаа өмсөөд олон цэргүүдтэй мөр зэрэгцэн жагсаалд алхах нь биширмээр. Би эх орноороо бахархдаг хилчин, эх орончдын удам угсаа билээ.
МУ-ын УГЗ Ж.Бадраагийн нэрэмжит Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 4в ангийн сурагч Д.Даваадулам
Би эх орноороо бахархдаг хилчин, эх орончдын удам |
|
Сэтгэгдэл бичих