Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Фовер лифтингийн Ази тивийн аварга Ц.Отгондалай Замын-Үүдэд болсон улсын аварга шалгаруулах хэвтээ шахалтын тэмцээнд түрүүлж Канад улсад болох Дэлхийн аваргад оролцох эрхтэй боллоо. Ц.Отгондалай 2006 оноос хэвтээ шахалтын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 2007 оноос эхлэн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож 2015 онд спортын мастерын болзол хангажээ.
Өнгөрсөн онд Филлипин улсын Манила хотод болсон хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээний – 93 кг жинд түрүүлж Ази тивийн аварга болсон байна.Түүний спортын амжилт, хөдөлмөрийг үнэлж “Алтан гадас” одонгоор шагнуулсынг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар гардуулан өгч баяр хүргэлээ.
Мөн энэ онд хэвтээ шахалтын Улсын аваргын тэмцээнд түрүүлж ирэх 6 сард Канад улсад болох Дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа ажээ.
Ц.ОТГОНДАЛАЙ КАНАД УЛСАД БОЛОХ ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦОХ ЭРХТЭЙ БОЛЛОО |
Сэтгэгдэл бичих