Тайландын Чингмай хотноо 12 дугаар сарын 14-16-нд болсон бодибилдинг, фитнессийн ДАШТ-д атлетик бие бялдар ангилалд (women’s athletic physique+30) Монгол Улсын тамирчин Г.Угалзцэцэг алтан медаль хүртэж дэлхийн 4 дэх удаагийн аварга боллоо.Энэхүү 10 дахь удаагийн ДАШТ-д Монголын багаас тамирчин Г.Гансаруул ДАШТ-ий мөнгөн медаль, тамирчин Х.Болорчимэг спорт, бие бялдар ангилалд, М.Мойлоо “Women’s Model bikini” төрөлд тус тус хүрэл медаль, Б.Мөнхчимэг “Women’s Model Physique up to 160 cm” ангилалд мѳнгѳн медалийн эзэн болжээ.Ийнхүү Монголын баг тамирчид гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ. Мөн эрчүүдээс спорт бие бялдар ангилалд / Men’s Sport’s Physique up to 180 cm / Ж.Баянмѳнх мөнгөн медаль, фитнесс бие бялдар ангилалд хүрэл медаль тус тус хүртэв.
Д.Өлзийсайхан
Г.Угалзцэцэг Дэлхийн дөрөв дэх удаагийн аварга болов |
|
Сэтгэгдэл бичих