Ц.Отгондалай Ази тивийн хошой аварга боллоо
2018-12-10 18:01:17, 780
Ази тивийн Пауэрлифтингийн холбоо, Монголын нэгдсэн Пауэрлифтингийн холбоо хамтран Монгол улсад анх удаа Ази тивийн классик ангиллын Пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тэмээнд 15 гаруй орны 230 гаруй баг тамирчид хүч тамираа сорин  өрсөлдсөнөөс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Пауэрлифтингийн Ази тивийн аварга Ц.Отгондалай  +93 килограммын жингийн ангилалд  түрүүлж Аи тивийн хошой аварга боллоо.
 
Тэрээр суулт 265 кг шахалт 207,5 кг, таталт 230 кг өргөж алтан медаль хүртсэний зэрэгцээ нийлбэр дүнгээр түрүүлсэн Монголын анхны тамирчин болжээ. Ц.Отгондалай өнгөрсөн онд Филиппин улсын Манила хотод болсон хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээний - 93 кг жинд түрүүлж "Ази тивийн аварга" болсон бөгөөд энэ жил амжилтаа ийнхүү баталж шилдэг тамирчин болохоо харуулжээ.
Б.Гантуяа 
 


Ц.Отгондалай Ази тивийн хошой аварга боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-12-10 20:29:28
    ZOCHIN: MUNDAG baina aa ulam ih amjiltiig husie