Уранмандал хайрханы хишиг барилдаанд сумын харцага Б.Алтангэрэл түрүүлж заан цол хүртлээ
2018-11-27 14:04:34, 709

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас Уранмандал хайрханы хишиг барилдааныг Улс тунхагласны баярыг тохиолдуулан зохион байгуулав. Тус барилдаанд  Хөвсгөл аймгийн харьяат сумын харцага цолтой 17, начин цолтой 37, цолгүй 66 нийт 128 бөхчүүд зодоглож Цагаан-Уул сумын харцага Б.Алтангэрэл 7 даван түрүүлж сумын заан цол хүртлээ.Мөн Тариалан сумын начин М.Өлзийбат, Улаан-Уул сумын начин Б.Гантогтох нар 5 даван шөвгөрч Алаг-Эрдэнэ сумын харцага Г.Элбэгсайхан 6 даван үзүүрлэж харцага цолоо баталжээ. 

Мөрөн сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар 2017 онд Мөрөн сумын иргэд болон залуусаас гаргасан найраагүй барилдаан бий болгох санал санаачлагыг үндэслэн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хууль, бөхийн холбооны дүрмийг харгалзан үзэж Улс тунхагласны баярын өдөр харцага, начин цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.Энэ удаагийн барилдаанд бөхчүүд бөх сонирхогчид өргөнөөр оролцсон шударга өрсөлдөөнтөй сайхан барилдаан боллоо хэмээн Мөрөн сумын Эрүүл мэнд нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхсаятан хэллээ.

Б.Амирлан



Уранмандал хайрханы хишиг барилдаанд сумын харцага Б.Алтангэрэл түрүүлж заан цол хүртлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2016-03-19 00:21:31
    Зочин: худлаа шоогоол