Ахмадын гар бөмбөгийн тэмцээнд “Зөөлөн” компаний баг дахин тэргүүллээ
2018-11-12 14:22:34, 933
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд Сидней олимпийн зөвлөлийн нэрэмжит ахмадын гар бөмбөгийн тэмцээн болж 10 гаруй багийн тамирчид өрсөлдсөнөөс “Зөөлөн” компаний баг дахин тэргүүлж цомын эзэд боллоо.
Тэмцээний эрэгтэй баг тамирчдын төрөлд “Зөөлөн” компаний баг нэгдүгээр байрт, хоёрт Бүрэнтогтохын 2-р баг, гуравт Мөрөн сумын баг, эмэгтэйчүүдийн  төрөлд “Зөөлөн” компаний баг нэгдүгээр байрт, хоёрт Мөрөн сумын ахмадын баг, гуравт Бүрэнтогтохын 2-р баг тус тус шалгарчээ. Мөн эрэгтэй тэгш тоглогчоор Зөөлөн багийн Г.Батжаргал, эмэгтэй тэгш тоглогчоор Мөрөн сумын ахмадын багийн Б.Алтанул шалгарчээ. Тус тэмцээнд сүүлийн жилүүдэд “Зөөлөн” компаний баг тамирчид амжилттай оролцсоор байгаа гэнэ. Тухайлбал гурван жил дараалан түрүүлж шилжин явах цомыг нь үүрд хадгалсан бол энэ жил дахин тэргүүлжээ. 
Б.Гантуяа 
 


Ахмадын гар бөмбөгийн тэмцээнд “Зөөлөн” компаний баг дахин тэргүүллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-12-27 01:08:08
    zochin: 20 grash baigaa gazar oron suuts yumu.esvel togloomiin talbai,uilchilgeenii tuv sh yumu barival zohimjtoi gazar bna lee..