Хөвсгөлийн уугуул Г.Угалзцэцэгийг гавъяат тамирчинд нэр дэвшүүлжээ
2018-11-08 18:38:51, 1121

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын уугуул ОУХМ Г.Угалзцэцэгт Монгол Улсын төрийн дээд шагнал “Гавъяат тамирчин” цол олгуулахаар  Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 49-р тогтоолыг материалын хамт Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлжээ. Дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэг энэ жил 39 настай бодбилдингээр сүүлийн 7 жил тасралтгүй хичээллэж байгаа юм. Тэрээр 2015 онд  бодибилдингийн төрлөөр Монголоос дэлхийн аварга болсон анхны эмэгтэй тамирчин болж байсан бол 2016 онд амжилтаа бататгаж, дэлхийн хошой аварга цолыг эх орондоо авчирсан анхны тамирчин болсон юм. Энэхүү амжилтаа бататган өнгөрсөн 10 сард Энэтхэг Улсын Пунь хотноо болсон бодибилдинг, фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс “Women’s Athletic Physique -165 cm” ангилалд өрсөлдөж хос алтан медаль хүртэж Ази тивийн аваргаар 3 дахь удаагаа шалгараад байгаа ажээ.



Хөвсгөлийн уугуул Г.Угалзцэцэгийг гавъяат тамирчинд нэр дэвшүүлжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-11-10 00:03:16
    ?????????? ?: нутгийн дүүг дэмжиж байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-11-09 18:21:19
    hangai: odoo l neg setgel amrah ni eee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-11-09 03:35:25
    ???????: Зөв шүү. Шагнаж урамшуулмаар юм