“Хөвсгөл марафон-2018” тэмцээний хамгийн ахмад нь 78 настай М.Буянтогтох байлаа
2018-10-16 11:16:08, 745
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Түүний санаачлагаар иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл, сонирхлыг нэмэгдүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, идэвхтэй амьдралын хэмнэлийг дадал болгох зорилгоор идэвхтэй хөдөлгөөн эрүүл мэнд уриан дор “Хөвсгөл марафон-2018” тэмцээнийг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Тэмцээний энэ жилийн онцлог нь АНУ-ын иргэн Sean, Jacob нар оролцсон бөгөөд хамгийн ахмад тамирчин 78 настай М.Буянтогтох гуай 2 дахь жилдээ “Хөвсгөл марафон-2018” тэмцээнд оролцож хүүхэд залуучуудад хөдөлгөөний ач тусыг таниулан сурталчилж байлаа. Тус арга хэмжээ 16-25, 26-45, 46-аас дээш гэсэн насны ангилалд болж нас насны ангилалд эхний 5 байрыг шалгаруулж шагнаж урамшууллаа.
Б.Гантуяа
 


“Хөвсгөл марафон-2018” тэмцээний хамгийн ахмад нь 78 настай М.Буянтогтох байлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0