Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл хамтран Олимпын мөнгөн медальт, МУГТ Б.Баасанхүүд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг энэ сарын 19-21-ий өдрүүдэд Мөрөн хотод зохион байгуулна.
Энэ үеэр тамирчдын техник, ур чадварыг дээшлүүлэх, жүдо бөхийг хөгжүүлэх зорилгоор Олимпын мөнгөн медальт, МУГТ Б.Баасанхүүгийн нэрэмжит өсвөрийн жүдо бөхийн тэмцээнийг зохион байгуулна.
Тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.
МУГТ Б.Баасанхүү 13 наснаасаа эхлэн жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд "Парис-2024" Олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж Монгол Улсын Гавьяат тамирчин болсон юм.
Б.Тамир
МУГТ Б.Баасанхүүгийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн тэмцээн болно |
Сэтгэгдэл бичих