АНУ-ын Техас мужийн Остин хотод болж буй пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд классик хэвтээ шахалтын -93 кг-д Хөвсгөл аймгийн тамирчин Ц.Отгондалай түрүүлж дэлхийн хошой аварга боллоо.
Тэрээр 2022 онд Казахстан улсад болсон пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд классик хэвтээ шахалтын -93 кг-д 205 кг шахаж дэлхийн аварга болж байсан бол энэ удаа амжилтаа батлав.
Ц.Отгондалай 2006 оноос хэвтээ шахалтын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 2007 оноос эхлэн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож 2015 онд спортын мастерын болзол хангажээ.
Мөн 2017 онд Филиппин улсын Манила хотод болсон хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээний – 93 кг жинд түрүүлж Ази тивийн аварга болсон юм.
Б.Ганаа
Ц.Отгондалай дэлхийн хошой аварга боллоо |
Сэтгэгдэл бичих