“Хөвсгөлийн цом” спорт загасчлалын тэмцээн болно
2024-03-13 10:47:08, 280

Өвлийн мөсний спорт загасчлалын  “Хөвсгөлийн Цом”  олон улсын 15 дахь удаагийн  тэмцээн  өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх,  “Хөх Баавгай” хөтөлбөрийн  хүрээнд 3 сарын  15 -18-нд  Ханх сумын  Хороо голын адаг болон Ногоон  нуурт    хоёр үе шаттайгаар   зохион байгуулагдана.

Тус тэмцээнийг энэ жил Хөвсгөл аймгийн Засаг даргын  ивээл дор,  Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар  болон Ханх  сумын Захиргааны   дэмжлэгтэйгээр   “Саяан-Радиан”  ХХК  болон Хөвсгөл аймгийн Загасчлалын спортын холбоо хамтран зохион байгуулна.

 “Хөвсгөлийн цом”  спорт загасчлалын тэмцээнд тэргүүн байр  эзэлсэн жуулчинд адал явдалт аяллын зориулалттай  “Cross Speed”  мотоцикл гардуулахаар болжээ.

Б.Ганаа



“Хөвсгөлийн цом” спорт загасчлалын тэмцээн болно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0