Т.Отгонжаргал “Жүдогийн Олимпын аварга анхны эмэгтэй тамирчин болно гэсэн зорилготой” гэв
2023-09-04 14:30:42, 802

 Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын уугуул Мон-Алтиус ахлах сургуулийн 12-р ангийн сурагч, Мон-Алтиус Цагаанбаатар академийн тамирчин Т.Отгонжаргал  нутагтаа ирлээ.  Түүнийг аймгийн БТСГ-ын хамт олон, болон аав ээж нь хүндэтгэн угтан авлаа.

 

Тэрээр Зүүн Азийн залуучуудын наадмаас  жүдо бөхийн төрлөөр алтан медаль, 

Бүгд Найрамдах Хорват Улсын Загреб хотод 8-р сарын 23-нд  болсон жүдо бөхийн өсвөрийн Дэлхийн  аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртээд ирж байгаа юм.

Т.Отгонжаргал “Жүдо бөх бол хүндлэлийн спорт. Хичээвэл амжилтад хүрнэ. Миний хувьд өөрийн чадах бүхнээ дайчлан суралцаж  жүдогийн Олимпын аварга анхны эмэгтэй тамирчин болно гэсэн мөрөөдөл зорилготой”   гэдгийг хэлж байлаа.

Т.Отгонжаргал 10 настайгаасаа буюу 4-р ангид байхдаа жүдо бөхөөр  хичээллэж  эхэлсэн бөгөөд аймгийн өсвөрийн аваргад амжилтай оролцож 6 жил дараалан түрүүлсэн байна.

2021 оноос эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын Мон-Алтиус ахлах сургуульд суралцаж, бэлтгэл сургуулилтаа хийж байгаа ажээ.

 

Б.Ганаа

 

 

 

 

 



Т.Отгонжаргал “Жүдогийн Олимпын аварга анхны эмэгтэй тамирчин болно гэсэн зорилготой” гэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-06 12:13:03
    Зочин: Маш зөв минии охин зорсондоо хүрээрээ алсын алтан шар зам нь өлзиитэи баиг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-06 12:12:38
    Зочин: Маш зөв минии охин зорсондоо хүрээрээ алсын алтан шар зам нь өлзиитэи баиг