ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО
2018-05-26 23:14:23, 613

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын нэрэмжит төрийн албан хаагчдын спортын наадам  гар бөмбөг, сагс, дартс, шагайн харваа, ширээний теннис гэсэн таван төрлөөр 3 өдрийн турш боллоо.
Энэ жилийн спортын наадамд 22 сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, 18 агентлаг, байгууллагын 78 багийн 600 гаруй төрийн албан хаагч тамирчид оролцож, хурд хүч, оюун ухаан, цэц мэргэн, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр аймгийн Цагдаагийн газрын баг тамирчид  тэргүүлж шилжин явах цомын эзэн боллоо.
"Төрийн албан хаагчид цаг наргүй ажиллаж байдаг боловч эрүүл мэндээ анхаарах нь чухал байна. Ялангуяа энэ жил монгол өв уламжлалаа сэргээн дэлгэрүүлэх зорилгоор шагайн харвааны тэмцээнийг шинээр оруулж өгсөн нь онцлог арга хэмжээ боллоо" гэдгийг Засаг дарга онцолж байлаа.



ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0