Хөвсгөл аймагт “Илүүдэл жингүй-Эрүүл иргэнтэй Хөвсгөл” аян нээлтээ хийснээс хойш иргэд дасгал хөдөлгөөнийг идэвхтэй хийдэг болжээ. Хөвсгөл аймгийн Биеийн тамир спортын газраас Мөрөн сумын иргэдийг Чингүнжавын талбайд, орон нутгийн иргэдийг сум бүрд дасгал хөдөлгөөнд хамруулж байна. Өнөөдрийн байдлаар өглөөний 6.00 цагаас аймгийн хэмжээнд 500 гаруй иргэн дасгал хөдөлгөөн хийж хэвшсэн байна.
Тус аймаг 138 мянга гаруй хүн амтай бөгөөд нийт хүн амын 60 гаруй хувь нь илүүдэл жинтэй гэсэн судалгаа гарсан байна. “Илүүдэл жингүй-Эрүүл иргэнтэй Хөвсгөл” аяны хүрээнд өглөө бүр 6 цаг 30 минутаас пүрэв гараг бүр оройн 18.00 цагаас аймгийн хэмжээнд бүх спорт зааланд үнэ төлбөргүй дасгал хөдөлгөөн хийж, тоглох боломжийг олгож байгаа ажээ.
Өдөрт 500 гаруй иргэн дасгал хөдөлгөөн тогтмол хийж байна |
Сэтгэгдэл бичих