Хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд хамтран ажиллана
2020-11-09 14:28:55, 703

 Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэрбээр орон нутагт хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуягтай санамж бичиг байгуулж гарын үсэг зурлаа.   ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг   “Хөвсгөл аймагт  хөл бөмбөгийн спортыг тогтвортой хөгжүүлэх мөн хүүхэд залуучуудын болон хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар хөл бөмбөгийн олон тэмцээнийг хүүхэд залуусын дунд зохион байгуулж байна. Энэ спорт нь багаар ажиллах чадварыг хөгжүүлэх,  хурдан сэтгэх, аливаа асуудлалд дүн шинжилгээ өгөх чадвар хөгжих, тэсвэр хатуужил, хувийн сахилга сайтай болох, бэлтгэл суургилалтаар дамжуулан олон найз нөхөдтэй болох,  аливаа зүйлийг хурдан сурах зэргийг хүүхдэд нь төлөвшүүлэх олон давуу талтай. Цаашид санамж бичигт тусгасан ажлуудыг аймаг орон нутгаас дэмжин ажиллана” гэдгийг онцолж байлаа. Санамж бичигт  цаашид нийтийн хөл бөмбөгийг хөгжүүлэхэд шаардлагатай байгаа сургалт, тэмцээн уралдаан, тоног төхөөрөмжийн талаар талууд хамтран ажиллахаар  тусгаж  4 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөсөн байна.

Мөн тус  аймгийн хөл бөмбөгийн холбоо,  МХБХБСУГБТСГ-тай  хамтран биeийн тамирын багш нарт "Бага насны хүүхэдтэй ажиллах арга зүйн" сургалтыг  Мөрөн хотод зохион байгууллаа.

Б.Ганаа



Хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд хамтран ажиллана

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0