Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ оныг "Ахмад настнаа дээдлэх жил" болгон зарласан. Энэ хүрээнд аймгийн урлаг спортын анхдугаар наадам болж 23 сум 1 тосгоны 800 гаруй ахмадууд урлаг, спортоор өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр Мөрөн сумын ахмадууд тэргүүлэв.
Сум бүрийн шилдэг ахмад авъяастанууд хийн дасгал, гар бөмбөг, шатар, ширээний тенисс, гоцлол дуу, хөгжим, цэнгээнт бүжиг гэсэн төрлүүдээр хоёр өдрийн турш өрсөлдлөө. Тус аймгийн хэмжээнд 11200 гаруй ахмад настан амьдардаг бөгөөд ахмадуудын 7000 гаруй нь буюу 69,1 хувь нь харъяалалгүй ахмадууд гэнэ. Нэрлэсэн жилийн хүрээнд Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний бүх агентлаг байгууллагууд 1-2 ахмад настан айл өрхийг хариуцан авснаар ахмадуудын тавь орчим хувь нь харъяалалтай болжээ. Мөн ахмад настнууддаа зориулан орон нутгийн төсвөөс 220 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа бөгөөд цаашид сумдын ахмадын хороог бэхжүүлэх, зорилтот бүлгийн ахмад настнуудыг орон гэртэй болгох, зэрэг ажлыг төлөвлөжээ.
УРЛАГ СПОРТЫН НААДАМД МӨРӨН СУМЫН АХМАДУУД ТЭРГҮҮЛЭВ |
|
Сэтгэгдэл бичих