ХАНГАЙН БҮСИЙН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН СПОРТЫН ТЭМЦЭЭН ХӨВСГӨЛД ЭХЭЛЛЭЭ
2018-05-26 22:46:38, 630

Хөвсгөл аймагт Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Архангай зэрэг хангайн бүсийн Прокурорын байгууллагуудын "Спортын бага наадам" эхэллээ. Монгол Улсын Прокурорын байгууллагаас хоёр жилд нэг удаа аймгуудаа  бүсчлэн спортын наадам зохион байгуулдаг болжээ.
Спортын наадам шатар, даам, теннисс, гар бөмбөг, биллъярд, гэсэн төрлүүдээр явагдах бөгөөд 5 аймгийн 70 гаруй тамирчид оролцож байна. Өмнөх жилүүдэд Булган аймгийн Прокурорын байгууллага төвийн бүсдээ ордог байсан бол энэ жилээс хангайн бүсэд өрсөлдөж байгаа гэнэ. Мөн Хөвсгөл аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд шалгарсан шилдгүүд Улаанбаатарт зохион байгуулагдах спортын их наадамд оролцох ажээ.



ХАНГАЙН БҮСИЙН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН СПОРТЫН ТЭМЦЭЭН ХӨВСГӨЛД ЭХЭЛЛЭЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0