Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7 в ангийн сурагч Баярмагнайн Баднайнямбуу мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо Даваажаргалын нэрэмжит “Хакуха цом” сумо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэн Япон улсад болох олон улсын тэмцээнд 2 дахь удаагаа оролцох эрхтэй боллоо. Тэрээр өнгөрсөн жил Япон улсын Токио хотод 8 орны 1200 гаруй хүүхдүүд оролцсон “Hakuho cup” тэмцээнд 10 насны ангилалд барилдаж түрүүлсэн билээ. Б.Баднайнямбуу 4 хүүхэдтэй айлын отгон хүү юм. Тэрбээр багаасаа үндэсний бөхөөр барилдаж ирсэн бөгөөд түүний аав П.Баярмагнай сумын заан, ах нь мөн сумын заан цолтой бөхийн удамтай ажээ.
Б.Туяа
| Б.Баднайнямбуу өсвөрийн сумод түрүүлж Японд очиж барилдах эрхээ авлаа |
|
Сэтгэгдэл бичих