Ч.Хөхчирэнгэр намрын нээлтийн барилдаанд түрүүллээ
2019-10-07 22:51:08, 1024
“Бридж” группийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн энэ намрын нээлтийн буюу “Баянзүрх хайрханы хишиг барилдаан” ням гарагт Бөхийн өргөөнд болж Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүллээ. Барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва тэргүүтэй 128 бөх зодоглосноос Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, улсын харцага Х.Гантулга үзүүрлэж Архангай аймгийн Чулуут сумын харьяат, улсын начин Б.Амарзаяа, Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Ц.Мөнхбаяр нар их шөвөгт шалгарлаа. Тэрбээр Баянзүрх хайрханы хишиг барилдааны нэгийн даваанд аймгийн начин Ц.Заяатүшигийг, хоёрын даваанд аймгийн харцага И.Мандахыг, гурвын даваанд аймгийн харцага Т.Идэрдоржийг, дөрвийн даваанд аймгийн хурц арслан Б.Баянмөнхийг тус тус давжээ. Улмаар тавын даваанд улсын начин Б.Ганхуягийг, зургаагийн даваанд улсын начин Б.Амарзаяаг өвдөг шороодуулсан бол үзүүр, түрүүнд улсын харцага Х.Гантулгыг давж түрүүлсэн байна. Ч.Хөхчирэнгэр энэ жил “Хүрээ цам даншиг наадамд”-д анх удаа түрүүлж даншгийн арслан цол хүртсэн юм.
Д.Өлзийсайхан 


Ч.Хөхчирэнгэр намрын нээлтийн барилдаанд түрүүллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0