УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын санаачлагаар бүх нийтийн спортын хөгжлийг дэмжих, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөнөөр дамжуулан иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор идэвхитэй хөдөлгөөн эрүүл мэнд уриан дор “Хөвсгөл марафон-2019” тэмцээнийг 3 дахь жилдээ Мөрөн хотод амжилттай зохион байгуулагдлаа.Тэмцээний хамрах хүрээ жилээс жилд өргөжин тэлж энэ жил 500 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд хамгийн ахмад тамирчин 79 настай М.Буянтогтох 3 дахь жилдээ “Хөвсгөл марафон-2019” тэмцээнд оролцож хүүхэд залуучуудад хөдөлгөөний ач тусыг таниулан сурталчилж байсан юм. Энэ үеэр нас насны ангилалд эхний 9 байрыг шалгаруулж шагнаж урамшуулж байлаа.
Б.Ганаа
Хөвсгөл марафон -2019 тэмцээнд 500 гаруй тамирчид оролцлоо |
Сэтгэгдэл бичих