2019 оны Улсын аварга шатарчид тодорлоо
2019-09-30 15:18:11, 1079
Монгол Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 59, эмэгтэйчүүдийн 51 дэх удаагийн шатрын шигшээ тэмцээн Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатарын ивээл дор Хөвсгөл аймгийн Мөрөн хотод энэ сарын 20-ноос 29-ны өдрүүдэд амжилттай зохиогдож өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 59 дэх удаагийн тэмцээнд 3 дахь удаагаа оролцож тэргүүн байрыг Хан-Алтай клубын тамирчин, Монгол Улсын Спортын мастер Үүрцайх овогтой Агьбилэг, Эмэгтэйчүүдийн 51 дэх удаагийн тэмцээнд анх удаагаа оролцож тэргүүн байрыг Дагшаахүү клубын тамирчин, Эмэгтэй ДШХ-ны мастер Болдбаатар овогтой Алтантуяа нар тус тус эзэлж, энэ оны аварга шатарчид боллоо.Тэмцээнд их мастер 4,ОУ-ын мастер 6, ОУ-ын шатрын холбооны мастер 7,ОУ-ын шатрын холбооны дэд мастер 3, Монгол Улсын спортын мастер 2, , Монгол Улсын спортын дэд мастер 1, цолгүй өсвөрийн шатарчин 1 оролцсон чансаа өндөр тэмцээн боллоо гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа. Шатрын улсын аварга шалгаруулах урьдчилсан гурван шатны тэмцээнд 4000 гаруй тамирчин оролцож, тэдгээрээс шалгарсан 24 тамирчин 10 өдрийн турш 11 өрөг тоглож аваргаа шалгаруулсан юм. 
 
Эрэгтэй ангилалд:
2-р байр Оюунлаг сургуулийн тамирчин, МУ-ын спортын мастер Сугар овогтой Ган-Эрдэнэ,
3-р байр Шунхлай групп, Гэгээн арвай клубын тамирчин, Ихмастер Баярсайхан овогтой Гүндаваа,
4-р байр Баянхонгор аймаг, Чингис клуб, Алдар спорт хорооны тамирчин, МУГТ, Ихмастер Цэгмид овогтой Батчулуун,
5-р байр Сүлд спорт хороо, Чингис клубын тамирчин, Олон Улсын мастер Сумъяа овогтой Билгүүн,
 
Эмэгтэй ангилалд:
2-р байр Завхан аймаг, Алдар спорт хороо, Сакура ОУ-ын сургуулийн тамирчин, МУГТ, Ихмастер Батхуяг овогтой Мөнгөнтуул,
3-р байр Сэлэнгэ аймаг, ДЦ-ийн 805-р анги, Монголчехметалл ХХК, Элит Брайн клубын тамирчин Эмэгтэй Ихмастер Алтан-Өлзий овогтой Энхтуул,
4-р байр Өвөрхангай аймаг, ХЦ-ийн 0131-р анги, МУБИС-ийн тамирчин, ДШХ-ны тамирчин Энхсайхан овогтой Хулан,
5-р байр Сүхбаатар аймгийн тамирчин, ДШХ-ны Эмэгтэй Дэд мастер Наранбаатар овогтой Наран-Эрдэнэ нар тус тус эзэллээ.
Б.Туяа 


2019 оны Улсын аварга шатарчид тодорлоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0