Мөрөн сумын спортын хүүхдийн наадамд 2800 гаруй сурагч оролцож байна
2019-09-28 23:33:37, 664
Мөрөн сумын ЗДТГ-аас санаачлан Засаг дарга.Ц.Гансүхийн ивээл дор “Хүүхдийн спортын наадам”-ыг 2 дахь жилдээ  зохион байгуулж  байна.  Наадмын үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хөнгөн атлетик, завсарлагааны дасгал, бөх, шатар, гар бөмбөг, хөл бөмбөг, сагс, дугуй, ширээний теннис гэсэн 9 төрлөөр 2800 гаруй сурагч 400 гаруй  багц медалийн төлөө өрсөлдөж байна.
 
 
Спортын наадам нь хүүхэд багачуудын авъяас чадварыг нээн хөгжүүлэх, Мөрөн сумын Засаг даргын үйл ажиллагааны “Эрүүл Мөрөн” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байна. Тэмцээний багийн төрөлд сургуул тус бүрээс нэг баг оролцож байгаа бол ганцаарчилсан төрөлд тоо заагаагүй нээлттэй оролцох болсноороо энэ жилийн наадам давуу талтай болж оролцоо нэмэгдсэн байна.
 
Б.Ганаа


Мөрөн сумын спортын хүүхдийн наадамд 2800 гаруй сурагч оролцож байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0