Монгол Улсын шатрын аварга шалгаруулах тэмцээн Хөвсгөл аймагт явагдаж байна
2019-09-24 15:26:21, 578
 Монгол Улсын шатрын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 59, эмэгтэйчүүдийн  51 дэх удаагийн тэмцээн Хөвсгөл аймгийн Мөрөн хотод  нээлтээ хийлээ.Тэмцээний нээлтэд УИХ-ын дэд дарга, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав, дэд ерөнхийлөгч Г.Даваахүү, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар болон аймгийн удирдлагууд оролцлоо. Шатрын улсын аварга шалгаруулах урьдчилсан гурван шатны тэмцээнд 4000 гаруй тамирчин оролцож, тэдгээрээс шалгарсан 24 тамирчин 10 өдрийн турш 11 өрөг тоглож аваргаа шалгаруулах юм. Тус тэмцээнийг Хөвсгөл аймагт зохион байгуулах санаачилгыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар гарган ивээн тэтгэж байгаа ажээ.
 
 
 Б.Ганаа


Монгол Улсын шатрын аварга шалгаруулах тэмцээн Хөвсгөл аймагт явагдаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0