Хүүхдийн спортын VI их наадамд 212 тамирчин оролцоно
2019-09-03 15:45:49, 684
Монголын хүүхдийн VI их наадмын шигшээ тэмцээн энэ сарын 5-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Тус наадамд  Хөвсгөл аймгаас үндсэн 16, тусгай 4, өвлийн 2 төрөлд 212 тамирчин оролцоно.Тэмцээнд оролцохоор шалгарсан баг тамирчдад Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд баяр хүргэж амжилт хүслээ. Хүүхдийн спортын их наадам нь 4 жил тутамд болдог бөгөөд өсвөрийн тамирчдын хувьд Монгол Улсын хэмжээнд зохион байгуулдаг спортын хамгийн том наадам юм. Тус наадам нь хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, урлаг, спортоор дамжуулан зөв хандлага, зан үйлийг төлөвшүүлэх, өөрийн сонгосон сонголтдоо үнэнч, тууштай байж, зорьсон зорилгодоо хүрэхэд нь нөлөөлөхүйц олон төрлийн уралдаан тэмцээнээр өрсөлддөгөөрөө онцлог ажээ.
 Б.Амирлан 


Хүүхдийн спортын VI их наадамд 212 тамирчин оролцоно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0