Хотгойдын хурд наадмын их насны түрүү морины байг Хөвсгөл аймгийн өнчин хүүхэд багачуудад зориулна
2019-07-30 01:30:53, 1270
 Мөрөн хотын 210 жил, Хотгойдын хурд даншиг 4 наадмын их насны морьдын уралдаанд 150-иад хурдан буян хурд хүч шандасаа сорин уралдсанаас Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Давгадоржийн Ганбаатарын зээрд түрүүлэв. Олондоо Максын Ганбаатар гэж алдаршсан  Давгадоржийн Ганбаатар  “Хоймор нутагт сайхан наадлаа. Макс Уяаны хамт олон улс бүсийн түрүү морьдынхоо бай шагналыг орон нутагт нь үлдээдэг уламжлалтай. Хотгойдын хурдын түрүү морины бай шагналыг нутагт нь үлдээж  Хөвсгөл аймгийн өнчин хүүхэд багачуудад зориулна. Цаашид ч улс бүсийн наадмуудад энэ уламжлалаа үргэлжлүүлэх болно” гэдгийг хэлж байлаа. Тус уралдаанд 6 насны түрүүг тус бүр 10 сая төгрөгөөр байлж байлаа. Их насны морьдын уралдаанд Ховд аймгийн Мөст сумын Цэвээн-Очирын Чингэсийн буурал аман хүзүүдэж, Говь-Алтай аймгийн Гантөмөрийн Чинзоригийн зээрд гуравт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Цэрэнбатын Чимэдбавуугийн хул дөрөвт Хөвсгөл аймгийн Тариалан сумын Дондовын Бадрахын хээр айргийн тавд хурдалж наадамчин олныг цэнгүүллээ.
Б.Ганаа


Хотгойдын хурд наадмын их насны түрүү морины байг Хөвсгөл аймгийн өнчин хүүхэд багачуудад зориулна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0