Мөрөн хот үүсэж хөгжсөний 210 жилийн ой, Хотгойдын хурд-4 наадмын хүчит бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Монгол улсын арслан Цэдэвийн Содномдорж түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын харъяат Монгол улсын заан Батзоригийн Батмөнх үзүүрлэв. Тус барилдаанд Монгол улсын начин Ч.Хөхчирэнгэр, Б.Даваа-Очир нар шөвгөрлөө. Мөрөн хот үүсэж хөгжсөний 210 жилийн ойд зориулсан сумын цол олгох хүчит 128 бөхийн барилдаанд Улаан-Уул сумын харъяат сумын начин Б.Гантогтох түрүүлж сумын заан цол,Тариалан сумын харъяат сумын начин М.Өлзийбат үзүүрлэж сумын харцага цол хүртлээ.Шөвгийн дөрөвт Алаг-Эрдэнэ сумын харъяат сумын харцага Т.Элбэгсайхан, Цагаан-Үүр сумын харъяат сумын харцага Х.Золбаяр нар шалгарч нар хур тэгширсэн наадмын өдрүүдэд түмэн олныг баясгалаа.
Б.Ганаа
Мөрөн хот үүсэж хөгжсөний 210 жилийн ойн барилдаанд Монгол улсын арслан Ц. Содномдорж түрүүллээ |
Сэтгэгдэл бичих