Хөвсгөл аймагт МУ-ын Хүний гавьяат эмч Л.Дамдинсүрэнгийн нэрэмжит спортын бага наадам гар бөмбөг, теннис, шатар, олс таталт гэсэн төрлүүдээр явагдаж нийлбэр дүнгээр Нэгдсэн эмнэлгийн баг түрүүлж цомын эзэд болсон бол дэд байрт Сэлэнгэ бүс, гуравт Эрүүл мэндийн газрын хамт олон шалгарлаа.
Теннисний тэмцээний тэргүүн байрт Идэр бүсийн тамирчин Оюунчимэг, шатрын тэмцээнд эмэгтэй тэргүүн байр Нэгдсэн эмнэлэгийн тамирчин М.Золбаяр, эрэгтэйчүүдээс Эргэлтийн эмийн сангийн багийн тамирчин Баярхүү тэргүүн байр, олс таталт тэргүүн байр Нэгдсэн эмнэлэгийн баг, гар бөмбөгийн тэмцээнд Цагаан-Уул эмэгтэй баг тэргүүн байр, эрэгтэй багаас Сэлэнгэ бүс тэргүүн байр эзэлсэн бол тэгш тоглогчоор эмэгтэйчүүдээс Цагаан-Уул сумын тамирчин Т.Долгормаа, эрэгтэйчүүдээс Цэцэрлэг сумын Н.Эрхэмбаяр шалгарлаа.
Б.Туяа
Спортын бага наадамд Нэгдсэн эмнэлгийн баг тэргүүллээ |
|
Сэтгэгдэл бичих