Цагаан-Уул сум болон Цагдаагийн газрын тамирчид цомын эзэд болов
2019-04-29 19:05:44, 1350
Хөвсгөл аймагт жил бүр зохион байгуулагддаг Засаг даргын нэрэмжит төрийн албан хаагчдын спортын тэмцээн амралтын өдрүүдэд амжилттай болж сумдыг Цагаан-Уул сум, агентлаг байгууллагуудыг Цагдаагийн газрын тамирчид тэргүүлж шилжин явах цомын эзэд болов.Тэмцээнд 22 сум, 22 агентлаг, байгууллагын 92 багийн 700 гаруй тамирчид сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, удирдлагуудын дунд холын зайны шидэлт, гэсэн спортын 4 төрлөөр 64 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.Тэмцээн нь төрийн албан хаагчдын хөгжил, манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, баг хамт олны зүтгэл, итгэл, сэтгэлийн хүчээр амжилтанд хүргэх зорилготой ажээ.
 
                                     
 Сумдын тэмцээний дүн
 
 Эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд :
1-р байр Рашаант сум
2-р байр Мөрөн сум
3-р байр Шинэ- Идэр сум
 
Эмэгтэй Сагсан бөмбөгийн төрөлд:
1-р байр Галт сум
2-р байр Ренчинлхүмбэ сум
3-р байр Их-Уул сум
 
Эмэгтэй Воллейболын төрөлд:
1-р байр Цэцэрлэг сум
2-р байр Их-Уул сум
3-р байр Цагаан-Уул сум
 
Эрэгтэй волейболын төрөлд:
1-р байр Цагаан-Уул сум
2-р байр Цэцэрлэг сум
3-р байр Их-Уул сум
 
Ширээний теннис /эмэгтэй/
1-р байр Х.Цэнд-Аюуш  /АЗДТГ/
2-р байр А.Хишигбаяр /Цагаан-Уул сум/
3-р байр Саранцэцэг /Рашаант/
 
Ширээний теннис /эрэгтэй/ 
1-р байр Мандахнаран /Төрийн аудит/
2-р байр Г.Нямбат /АЗДТГ/
3-р байр Мөнхгэрэл /Их-Уул сум/
 
Агентлаг, байгууллагуудын тэмцээний дүн
Эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд :
1-р байр Хөвсгөл дулааны станц
2-р байр Цагдаагийн газар
3-р байр Ус суваг ХК
 
Эмэгтэй Сагсан бөмбөгийн төрөлд
1-р байр Цагдаагийн газар
2-р байр Мэргэжлийн хяналтын газар
3-р байр Байгаль орчин аялал жуулчлалын газар
 
Эмэгтэй Воллейболын төрөлд
1-р байр Шүүх, ШШГГ
2-р байр Мэргэжлийн хяналтын газар
3-р байр Цагдаагийн газар
Эрэгтэй волейболын төрөлд
1-р байр Хөвсгөл дулааны станц
2-р байр Могойн гол ХК
3-р байр Онцгой байдлын газар
 
Ширээний теннис /эмэгтэй/
1-р байр Урангоо /МХГазар/
2-р байр Сэргэлэнчимэг /ЭМГ, ЗӨСТ/
3-р байр Мөнхцэцэг / ЗХ-ний 321-р анги/
 
Ширээний теннис /эрэгтэй/ 
1-р байр Ням-Очир /МХГазар/
2-р байр Эрдэнэсүрэн /ХЦ-ийн 0257-р анги/
3-р байр Зоригтбаатар /ХДТеатр/
 
 


Цагаан-Уул сум болон Цагдаагийн газрын тамирчид цомын эзэд болов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0