Хөвсгөл аймгийн Засаг даргын нэрэмжит Төрийн албан хаагчдын спортын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээн нь төрийн албан хаагчдын хөгжил, манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, баг хамт олны зүтгэл, итгэл, сэтгэлийн хүчээр амжилтанд хүргэх зорилготой бөгөөд 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд 22 сумын 45 баг эрэгтэй эмэгтэй нийлсэн 92 багийн 700 гаруй тамирчид оролцож байна. Тэмцээн аймгийн Засаг даргын тамгын газрын эрхлэх хүрээний агентлаг, байгууллагууд гэсэн хоёр ангилалд явагдаж, дүнгээ гаргах ажээ.
Б.Ганаа
Засаг даргын нэрэмжит тэмцээнд 700 гаруй тамирчид оролцож байна |
|
Сэтгэгдэл бичих