Гимнастикийн Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд Хөвсгөл аймаг тэргүүллээ
2019-04-16 18:50:12, 1125
Монголын Гимнастикийн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймгийн “Хангарьд” ордонд боллоо. Тус тэмцээнийг аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, БТСГ, Орхон аймгийн Гимнастикийн холбоо хамтран зохион байгуулав.  Тэмцээнд нийслэл, дүүрэг, аймаг, орон нутгаас шалгарсан 16 багийн 200 гаруй тамирчин өрсөлдсөн юм. Өсвөрийн улсын аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээний 6-8 насны ангиллын тэргүүн байрт ганцаарчилсан төрөлд  “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн сурагч Н.Жаргалан, Хөвсгөл аймгийн сурагч Б.Сандагдорж, хосын төрөлд “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн сурагч Н.Жаргалан, Б.Амарзориг нар тэргүүн байрт шалгарлаа.   Мөн 9-11 насны ангиллын ганцаарчилсан төрөлд “Ирээдүй цогцолбор” сургуулийн сурагч Г.Мишээл, Хөвсгөл аймгийн сурагч Ц.Баттөгс, хосын төрөлд О.Энгүүн, П.Намуун, багийн төрөлд Хөвсгөл аймаг тэргүүлсэн бол 12-14 насны ангилалд багаараа мөн Хөвсгөл аймаг манлайллаа. Ийнхүү нийлбэр дүнгээр Хөвсгөл аймаг тэргүүн байрт, Орхон аймаг хоёрдугаар байр, Сүхбаатар аймаг гуравдугаар байрт оржээ.
Б.Оюун-Эрдэнэ 
           


Гимнастикийн Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд Хөвсгөл аймаг тэргүүллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0