Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд зуны тусгай олимпод амжилттай оролцож хос медальтай ирсэн Э.Энхбаярыг хүлээн авч уулзан баяр хүргэж 2 сая 500 мянган төгрөгийн урамшуулал, батламж олгож амжилт хүслээ. Э.Энхбаяр нь тус аймгийн Мөрөн сумын Титэм сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын төвийн 8-р ангийн сурагч бөгөөд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болсон Тусгай олимпоос хос медальтай иржээ. Тэрээр 200 метрийн гүйлтэд алт, 100 метрийн гүйлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн, агаарын болон ширээний теннис, хөнгөн атлетик зэргээр багаасаа хичээллэж ирсэн бөгөөд цаашид хөнгөн атлетикаар хичээллэн өөрийгөө хөгжүүлж уралдаан тэмцээнд оролцох хүсэлтэй байгаагаа хэлж байлаа. Абу Даби хотноо дэлхийн 190 гаруй орны 7500 орчим тамирчин чуулж, Монголын баг тамирчид Тусгай олимпоос гурван алт, долоон мөнгө, найман хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан юм.
Б.Амирлан
Аймгийн Засаг дарга Э.Энхбаярыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ |
|
Сэтгэгдэл бичих