Төгсөлтийн баяраар аялал зугаалгаар явахыг хориглов
2019-04-01 22:25:23, 655
Хөвсгөл аймгийн БСУГ-аас ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад төгсөлтийн үйл ажиллагаа зохион байгуулахдаа багш сурагчдын аялал зугаалга, амралт зэрэг нэрээр архидан согтуурах асуудлыг гаргахгүй, бусдад санхүүгийн хүндрэл учруулахгүй байхыг анхаарууллаа.Хүүхдүүд сурсан мэдсэн зүйлээ эцэг эхдээ тайлагнаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, музейтэй танилцах, мод тарих, сайн үйл хийх зэрэг ажилд анхаарах хэрэгтэйг онцолжээ. Мөн хүүхдүүдээс зохион байгуулалттайгаар мөнгө татах, эцэг эхийн зөвлөлийн санаачилгаар бусдад санхүүгийн хүндрэл учруулахгүй байхыг анги удирдсан багш нарт аймгийн Боловсрол соёл урлагийн газраас анхааруулан мэдэгдэл хүргүүлжээ.
Б.Ганаа


Төгсөлтийн баяраар аялал зугаалгаар явахыг хориглов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0