Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас сурагчдыг ном унших хүсэл, тэмүүлэлтэй болгох, номоор дамжуулан сурагчдын оролцоог нэмэгдүүлэх бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор аймгийнхаа хамгийн хурдан уншигч хүүхдийг тодруулахаар боллоо. Уралдааныг бага анги, ахлах анги гэсэн хоёр ангилалд зохион байгуулж эхний таван хүүхэд тус бүрийг тодруулж хамгийн хурдан уншигч хүүхдийг 500 мянган төгрөгөөр шагнаж урамшуулна. Хүүхэд ном уншсанаар сэтгэхүй хөгждөг, түргэн сэтгэдэг, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж сурдаг зэрэг олон давуу талтай учраас сурагчдыг цахим орчноос хол ном уншиж байхыг эцэг эхчүүдэд уриалав. Мөн шилдэг номын клубуудын дундах туршлага судлах үзэсгэлэн гаргаж сурагчид ном уншихын ач тусын тухай бие биенээсээ туршлага судлах аж.
Б.Ганаа
Хамгийн хурдан уншигч хүүхдийг шалгаруулна |
|
Сэтгэгдэл бичих